үйл явдал
ЦАХИМ ТАЛБАЙГАА ИДЭВХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бид барилгын салбарт цахим хувьсгалыг хийж өнгөрсөн хаврын “Barilga Expo- 2020” олон улсын үзэсгэлэнг онлайнаар хэлбэрээр амжилттай зохион байгуулсан билээ. Тиймээс энэхүү дэвшлийг цаашид ч үргэлжлүүлэн оролцогч компаниудынхаа сошиал маркетинг идэвхжүүлэх зорилгоор “БАРИЛГА, ОРОН СУУЦ – 2020” үзэсгэлэнг давхар ЦАХИМ ТАЛБАЙгаар дамжуулан төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгож байна.
Тиймээс үзэсгэлэнд оролцогч та бүхэн цахим талбайгаараа дамжуулан илүү олон үзэгчдэд хүрч, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэхийн тулд дараах алхмуудыг гүйцэтгэсэн байх хэрэгтэй. Үүнд;
- Цахим талбайгаа чек лист дагуу “ОНЦ”засах
- Өөрийн вэбийн нүүр хэсэгт байгууллагынхаа танилцуулга мэдээллийг бүрэн гүйцэд, ойлгомжтой нийтлэх
- Мэдээ хэсэгт бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой контентийг бэлтгэн оруулах
- Бүтээгдэхүүн хэсэгтээ бараа бүтээгдэхүүний чанартай зураг, үнэ ханшийг оруулсан байх
- Байгууллагынхаа холбогдох утасны дугаар, мэйл хаяг, байршлыг үнэн зөв оруулах
- Тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх менежрийн зураг, холбогдох дугаарыг тавих
Цахим талбайг хэрхэн засах талаарх загвар мэдээллийг эндээс авна уу.
- Үзэсгэлэнгийн үеэр шууд лайв бичлэг хийх
Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Мишээл экспо” төвд зассан талбай, танилцуулж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулсан Live бичлэгийг бэлтгэн хүргэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ талаарх оновчтой мэдээллийг урьдчилан бэлдэж, хэрэглэгчдэдээ хүргээрэй.
Хэрэв шууд дамжуулалтаас илүү өөрсдийн шоурүүм, хийж бүтээсэн зүйлээ бодитоор харуулахыг хүсэж байгаа бол видеог урьдчилсан байдлаар бэлтгэн цацаж болох юм.
- Бараа бүтээгдэхүүний давуу талыг харуулсан видео, контент бэлдэх
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ тайлбарласан, түүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө бэлтгэн вэб буюу цахим талбайдаа оруулах нь хэрэглэгч илүү өргөн мэдээлэлтэй болж, танай цахим талбайд удаан зочлох болно. Жишээлбэл, интерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “зочны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ” гэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж болох юм.
- Үзэсгэлэнгийн үеэр холбоо барих бүх сүлжээг нээлттэй байлгах
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгч танай орон сууц, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар хандахад хэзээд хариулах хариуцсан ажилтныг томилох хэрэгтэй. Чатад хариулах, утсаар ярих, мэйл илгээх гэх мэт.
Нэмж хэлэхэд мэдээлэл өгч байгаа ажилтан нь компанийн талаарх мэдээллийг маш сайн мэддэг, үндсэн ажилтан байх шаардлагатай. Учир нь худалдан авагчдад бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс шинэ ажилтан болон цагийн ажилтнаас татгалзахыг санал болгож байна.
- Холбогдсон харилцагчдын мэдээллийг дата болгон хадгалан авч цаашдын үйл ажиллагаандаа ашиглах
Хэдийгээр худалдан авалт хийгээгүй ч танай цахим талбайг сонирхсон хэрэглэгчдийн мэдээллийг нэгтгэн авах нь та бүхний цаашдын ажилд туслах болно. Үзэсгэлэн дээр холбоо тогтоосон хэрэглэгчдийн 88% нь ирээдүйн харилцагч болдог гэсэн маркетингийн судалгаа бий.
- Үзэсгэлэнгийн үеэр хямдрал, урамшуулал зарлах
Цахим үзэсгэлэнгийн үзэгчдээ зориулан орон сууц, үйлчилгээ, бараа материалдаа тодорхой хэмжээний хямдрал, урамшуулал зарлаж, азтан шалгаруулах зэрэг нь өрсөлдөгч компаниудаас урьтаж, хэрэглэгчдийг татах болно. Энэ нь танай цахим талбайд зочлох хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх юм.
- Сургалт, семинар зохион байгуулах
Үзэсгэлэнгийн өдрүүдэд цахим үзэсгэлэнд оролцогч, үзэгчдэд зориулан сургалтыг зохион байгуулж, түүнийгээ лайв хэлбэрээр өөрсдийн пэйж болон цахим талбайдаа байршуулбал танай компанийн талаарх ойлголт, мэдээлэл тухайн хэрэглэгчдэд тод үлдэх болно.
- Цахим үзэсгэлэнд оролцох гэж буй талаараа өөрсдийн сошиал сувгуудаар давхар мэдээллэх
Та зөвхөн www.barilgaexpo.mn сайтаас үл хамааран “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа талаараа болон байгууллагынхаа талаарх мэдээллээ танайд хамааралтай бүхий л сувгуудаар давхар цацаж ажиллах нь илүү олон хүнд хүрэх боломжийг нээх юм. Тухайлбал, байгууллагын сайт, пэйж, ажилтнуудын хувийн facebook сувгуудаараа давхар шэйр хийж дамжуулаарай.
Эдгээр алхамуудыг та бүрэн гүйцэд гүйцэтгэснээр илүү олон хэрэгчдийн датаг үүсгэж, амжилттай, үр дүнтэй байх болно. Та бүхэн цахим талбайгаа идэвхжүүлсэнээр жирийн үеэс хэд дахин олон хэрэглэгчдэд хүрч, цахимд орчинд өөрсдийн орчинг бий болгохоос гадна цахим харилцаа, онлайн худалдааны томоохон туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна. “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа нийт ААН, байгууллагадаа амжилт хүсье!