МҮХАҮТ нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, “ENTREPRENEUR”- шагналыг бизнесийн бурхан Меркури хөшөөгөөр төлөөлүүлэн, өргөмжилдөг уламжлалтай. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нь Барилгын шилдэг “ENTREPRENEUR-2018” шалгарсан бол амжилтаа бататган 2019 оны шилдэг үйлчилгээний салбарын “ENTREPRENEUR”-ээр Оюуны Ундраа Группийн төсөл Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр шалгарлаа.
Оюуны Ундраа Групп -н Гүйцэтгэх захирал О.Тэнүүн:
2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр үүд хаалгаа нээснээр Монголын кино театр үйлчилгээний салбарт нэгэн шинэ түүхийг эхлүүлж дэлхийд 4DX танхимтай 51 дэх орон болсноор өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, тэр дундаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, олон улсын шаардлага хангасан үйлчилгээний жишиг стандартыг тогтоосон. Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор нээлтээ хийснээс хойш давхардсан тоогоор 2,5 сая гаруй хүн зочилсон бөгөөд Prime Cineplex кино театрт 600,000 гаруй үйлчлүүлэгчид дотоодын болон гадаадын контентийг шимтэн үйлчлүүлсэн байна.
Эрхэм таны энэ өдрийн амагланг айлтгая,
Оюуны Ундраа Пропертизд тавтай морил.
Манай компани 2012 онд байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 1000 гаруй ажилтантай, 300 гаруй гэрээт компаниудтай түншлэн нийт 5 орон сууцны болон худалдаа, үзвэр үйлчилгээний томоохон барилгуудын бүтээн байгуулалт ба менежментийн үйл ажиллагааг амжилттайгаар гүйцэтгэн ажиллаж байна.
Орчин цаг үеийн өргөн цар хүрээ болон хурдацтай бизнесийн орчинд урт удаан оршин тогтнох нь бидний чанартай болон найдвартай үйлчилгээ үзүүлэх чадвараас шалтгаална. Иймээс, үйлчлүүлэгчид болон ижил салбарынхан маань биднээс өндөр мэргэжлийн ур чадвар, найдвартай байдлыг хүлээдэг ба бид бизнесийн гүйцэтгэлээ байнга ахиулж ажиллахийг тэргүүн зорилгоо болгодог.
Байгаль орчин, нийгэмдээ анхаарал тавих илүү ухаалаг арга замыг хайж ажиллах нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал асуудал болоод байгаа цаг үед бид амьдарч байна. Энэхүү чиг хандлага болон зах зэлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд хурдан дасан зохицох чадварт байнга суралцах, технологийн дэвшилүүдтэй хөл нийлүүлэн алхах, ажилийн гүйцэтгэлээ илүү сайн, үр дүнтэй хийх боломжийг байнга шинээр эрэлхийлэн ажиллаж байна.
Түүнчлэн, бид үндэс угсаа, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран бүх түвшний ажилтнууддаа аюулгүй, хүртээмжтэй орчинд өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг олгодог. Тэдний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар бидний амжилтын үндэс болдог билээ.
Оюуны Ундраа Пропертизтэй хамт байдаг таньд баярлалаа. Манай үүд хаалга та бүгдийн хамтын үйл ажиллагаанд үргэлж нээлттэй байх болно.
Хүндэтгэсэн,
Оюуны Ундраа Пропертиз
О. Тэнүүн
OUP ХХК
Монголын соёл урлаг, өв соёл, зан заншил, түүх дурсгал, оюуны бүтээлүүдийг гадна дотны аянчин жуулчдад сурталчилан таниулах, иргэд, залуус, хойч үедээ танин мэдэхүйн боловсрол олгох, ая тухтай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох зорилготой орчин үеийн хэв маяг, өнгө төрхийг тусгасан ногоон байгууламж бүхий дөрвөн блокоос бүрдэх “ЗАЙСАН ХИЙЛ” төслийг “Оюуны Ундраа Групп ХХК” –ийн хөрөнгө оруулалтаар амжилттай бүтээн байгуулж байна.
Тус цогцолбор нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших гадна дотны зочид гийчид болон нийслэл хотын маань иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх дуртай соёл амралтын бүс “Зайсан Толгой”-д Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө, Бурхан багшийн сэрэг дүр болон бусад түүх соёлын дурсгалуудтай зохицолдон баригдаж байгаагаараа онцлог юм.
asdfThe first thing you need to do is sit down and set your goals. Diana Scharf Hunt said “Goals are dreams with deadlines.” A lot of times, people are thrown off by the idea of taking the time to set their goals.
Keeping one’s self going is a difficult thing to do. There are a million distractions that occur every day and that can mean that we do not stay on track with what we should be doing.
Have you ever heard the expression, “Do not count your chickens before they hatch?” Maybe an older, wiser individual would tell you this to keep you from getting ahead of yourself. Like buying a new car before you actually got that new job. Well, when setting and obtaining your goals, you need to “Count your chicken before they hatch” in your mind. What I mean by this is you have to start seeing yourself completing or obtaining your goal. What you profess, you possess!
The first thing you need to do is sit down and set your goals. Diana Scharf Hunt said “Goals are dreams with deadlines.” A lot of times, people are thrown off by the idea of taking the time to set their goals.