Facebook-square Twitter-square Instagram

үйл явдал

Оюуны Ундраа Пропертийз > Blog > Uncategorized > үйл явдал

ЦАХИМ ТАЛБАЙГАА ИДЭВХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ

Бид барилгын салбарт цахим хувьсгалыг хийж өнгөрсөн хаврын “Barilga Expo- 2020” олон улсын үзэсгэлэнг онлайнаар хэлбэрээр амжилттай зохион байгуулсан билээ. Тиймээс энэхүү дэвшлийг цаашид ч үргэлжлүүлэн оролцогч компаниудынхаа сошиал маркетинг идэвхжүүлэх зорилгоор “БАРИЛГА, ОРОН СУУЦ – 2020” үзэсгэлэнг давхар ЦАХИМ ТАЛБАЙгаар дамжуулан төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгож байна.

Тиймээс үзэсгэлэнд оролцогч та бүхэн цахим талбайгаараа дамжуулан илүү олон үзэгчдэд хүрч, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэхийн тулд дараах алхмуудыг гүйцэтгэсэн байх хэрэгтэй. Үүнд;

  • Цахим талбайгаа чек лист дагуу “ОНЦ”засах
  • Өөрийн вэбийн нүүр хэсэгт байгууллагынхаа танилцуулга мэдээллийг бүрэн гүйцэд, ойлгомжтой нийтлэх
  • Мэдээ хэсэгт бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой контентийг бэлтгэн оруулах
  • Бүтээгдэхүүн хэсэгтээ бараа бүтээгдэхүүний  чанартай зураг, үнэ ханшийг оруулсан байх
  • Байгууллагынхаа холбогдох утасны дугаар, мэйл хаяг, байршлыг үнэн зөв оруулах
  • Тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх менежрийн зураг, холбогдох дугаарыг тавих

Цахим талбайг хэрхэн засах талаарх загвар мэдээллийг эндээс авна уу.

  • Үзэсгэлэнгийн үеэр шууд лайв бичлэг хийх

Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Мишээл экспо” төвд зассан талбай, танилцуулж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулсан Live бичлэгийг бэлтгэн хүргэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ талаарх оновчтой мэдээллийг урьдчилан бэлдэж, хэрэглэгчдэдээ хүргээрэй.

Хэрэв шууд дамжуулалтаас илүү өөрсдийн шоурүүм, хийж бүтээсэн зүйлээ бодитоор харуулахыг хүсэж байгаа бол видеог урьдчилсан байдлаар бэлтгэн цацаж болох юм.

  • Бараа бүтээгдэхүүний давуу талыг харуулсан видео, контент бэлдэх

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ тайлбарласан, түүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө бэлтгэн вэб буюу цахим талбайдаа оруулах нь хэрэглэгч илүү өргөн мэдээлэлтэй болж, танай цахим талбайд удаан зочлох болно.  Жишээлбэл, интерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “зочны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ” гэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж болох юм.

  • Үзэсгэлэнгийн үеэр холбоо барих бүх сүлжээг нээлттэй байлгах

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгч танай орон сууц, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар хандахад хэзээд хариулах хариуцсан ажилтныг томилох хэрэгтэй. Чатад хариулах, утсаар ярих, мэйл илгээх гэх мэт.

Нэмж хэлэхэд мэдээлэл өгч байгаа ажилтан нь компанийн талаарх мэдээллийг маш сайн мэддэг, үндсэн ажилтан байх шаардлагатай. Учир нь худалдан авагчдад бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс шинэ ажилтан болон цагийн ажилтнаас татгалзахыг санал болгож байна.

  • Холбогдсон харилцагчдын мэдээллийг дата болгон хадгалан авч цаашдын  үйл ажиллагаандаа ашиглах

Хэдийгээр худалдан авалт хийгээгүй ч танай цахим талбайг сонирхсон хэрэглэгчдийн мэдээллийг нэгтгэн авах нь та бүхний цаашдын ажилд туслах болно. Үзэсгэлэн дээр холбоо тогтоосон хэрэглэгчдийн 88% нь ирээдүйн харилцагч болдог гэсэн маркетингийн судалгаа бий.

  • Үзэсгэлэнгийн үеэр хямдрал, урамшуулал зарлах

Цахим үзэсгэлэнгийн үзэгчдээ зориулан орон сууц, үйлчилгээ, бараа материалдаа тодорхой хэмжээний хямдрал, урамшуулал зарлаж, азтан шалгаруулах зэрэг нь өрсөлдөгч компаниудаас урьтаж, хэрэглэгчдийг татах болно. Энэ нь танай цахим талбайд зочлох хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх юм.

  1. Сургалт, семинар зохион байгуулах

Үзэсгэлэнгийн өдрүүдэд цахим үзэсгэлэнд оролцогч, үзэгчдэд зориулан сургалтыг зохион байгуулж, түүнийгээ лайв хэлбэрээр өөрсдийн пэйж болон цахим талбайдаа байршуулбал танай компанийн талаарх ойлголт, мэдээлэл тухайн хэрэглэгчдэд тод үлдэх болно.

  • Цахим үзэсгэлэнд оролцох гэж буй талаараа өөрсдийн сошиал сувгуудаар давхар мэдээллэх

Та зөвхөн www.barilgaexpo.mn сайтаас үл хамааран “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа талаараа болон  байгууллагынхаа талаарх мэдээллээ танайд хамааралтай бүхий л сувгуудаар давхар цацаж ажиллах нь илүү олон хүнд хүрэх боломжийг нээх юм. Тухайлбал, байгууллагын сайт, пэйж, ажилтнуудын хувийн facebook сувгуудаараа давхар шэйр хийж дамжуулаарай.

Эдгээр алхамуудыг та бүрэн гүйцэд гүйцэтгэснээр илүү олон хэрэгчдийн датаг үүсгэж, амжилттай, үр дүнтэй байх болно. Та бүхэн цахим талбайгаа идэвхжүүлсэнээр жирийн үеэс хэд дахин олон хэрэглэгчдэд хүрч, цахимд орчинд өөрсдийн орчинг бий болгохоос гадна цахим харилцаа, онлайн худалдааны томоохон туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна. “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа нийт ААН, байгууллагадаа амжилт хүсье!

ТА ЮУ ХҮСЭЖ БАЙНА

ӨӨРИЙН ГЭСЭН БАРИЛГЫГ

Бий болгоё

Холбоо барих

Хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11–р хороо, Зайсан 17023, Дүнжингарав 11

Утас:

(+ 976) 77128939

мэйл:

Info@oup.mn

Холбоо барих

Д.Моломжамц

Борлуулалтын менежер

  • (+ 976) 86992020
  • info@oup.mn
Санал хүсэлт

    Oup © 2023

    Facebook-f Twitter Instagram
    • ЭХЛЭЛ

    Эрхэм таны энэ өдрийн амагланг айлтгая,
    Оюуны Ундраа Пропертизд тавтай морил.
    Манай компани 2012 онд байгуулагдсан бөгөөд одоогоор нийт 1000 гаруй ажилтантай, 300 гаруй гэрээт компаниудтай түншлэн нийт 5 орон сууцны болон худалдаа, үзвэр үйлчилгээний томоохон барилгуудын бүтээн байгуулалт ба менежментийн үйл ажиллагааг амжилттайгаар гүйцэтгэн ажиллаж байна.
    Орчин цаг үеийн өргөн цар хүрээ болон хурдацтай бизнесийн орчинд урт удаан оршин тогтнох нь бидний чанартай болон найдвартай үйлчилгээ үзүүлэх чадвараас шалтгаална. Иймээс, үйлчлүүлэгчид болон ижил салбарынхан маань биднээс өндөр мэргэжлийн ур чадвар, найдвартай байдлыг хүлээдэг ба бид бизнесийн гүйцэтгэлээ байнга ахиулж ажиллахийг тэргүүн зорилгоо болгодог.
    Байгаль орчин, нийгэмдээ анхаарал тавих илүү ухаалаг арга замыг хайж ажиллах нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал асуудал болоод байгаа цаг үед бид амьдарч байна. Энэхүү чиг хандлага болон зах зэлийн эрэлт хэрэгцээг хангахын тулд хурдан дасан зохицох чадварт байнга суралцах, технологийн дэвшилүүдтэй хөл нийлүүлэн алхах, ажилийн гүйцэтгэлээ илүү сайн, үр дүнтэй хийх боломжийг байнга шинээр эрэлхийлэн ажиллаж байна.
    Түүнчлэн, бид үндэс угсаа, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран бүх түвшний ажилтнууддаа аюулгүй, хүртээмжтэй орчинд өөрсдийн чадавхийг бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг олгодог. Тэдний хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвар бидний амжилтын үндэс болдог билээ.
    Оюуны Ундраа Пропертизтэй хамт байдаг таньд баярлалаа. Манай үүд хаалга та бүгдийн хамтын үйл ажиллагаанд үргэлж нээлттэй байх болно.


    Хүндэтгэсэн,

    Оюуны Ундраа Пропертиз

    О. Тэнүүн

    Zaisan hill complex

    ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ:

    OUP ХХК

     

    Монголын соёл урлаг, өв соёл, зан заншил, түүх дурсгал, оюуны бүтээлүүдийг гадна дотны аянчин жуулчдад сурталчилан таниулах, иргэд, залуус, хойч үедээ танин мэдэхүйн боловсрол олгох, ая тухтай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох зорилготой орчин үеийн хэв маяг, өнгө төрхийг тусгасан ногоон байгууламж бүхий дөрвөн блокоос бүрдэх “ЗАЙСАН ХИЙЛ” төслийг “Оюуны Ундраа Групп ХХК” –ийн хөрөнгө оруулалтаар амжилттай бүтээн байгуулж байна.

    Тус цогцолбор нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших гадна дотны зочид гийчид болон нийслэл хотын маань иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх дуртай соёл амралтын бүс “Зайсан Толгой”-д Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө, Бурхан багшийн сэрэг дүр болон бусад түүх соёлын дурсгалуудтай зохицолдон баригдаж байгаагаараа онцлог юм.

    Popup work 1

    asdfThe first thing you need to do is sit down and set your goals. Diana Scharf Hunt said “Goals are dreams with deadlines.” A lot of times, people are thrown off by the idea of taking the time to set their goals.

    Keeping one’s self going is a difficult thing to do. There are a million distractions that occur every day and that can mean that we do not stay on track with what we should be doing.

    Have you ever heard the expression, “Do not count your chickens before they hatch?” Maybe an older, wiser individual would tell you this to keep you from getting ahead of yourself. Like buying a new car before you actually got that new job. Well, when setting and obtaining your goals, you need to “Count your chicken before they hatch” in your mind. What I mean by this is you have to start seeing yourself completing or obtaining your goal. What you profess, you possess!

    The first thing you need to do is sit down and set your goals. Diana Scharf Hunt said “Goals are dreams with deadlines.” A lot of times, people are thrown off by the idea of taking the time to set their goals.

    asdfasdfasdf