Оюуны Ундраа Групп” нь 2000 оноос эхлэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүргийн хүрээнд жил бүр уламжлал болгон олон тѳрлийн арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд 2018 оны хувьд олон үйл ажиллагааг зохион байгуулж буйн нэг нь “Байгаль орчноо хайрлая” уриан дор Туул голын эрэг дагуу болон Зайсан толгойн орчимд их цэвэрлэгээг 2018 оны 6- сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд “Оюуны Ундраа Групп” -ийн салбар компаниуд болох “SS Mongolia” ХХК, “Монголын санхүүгийн групп” ББСБ, MNBC олон сувгийн телевизийн нийт 300 орчим ажилтан иргэний үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн, өөрсдийн санаачлагаар 7 га газрын бохирдлыг цэвэрлэлээ.
Түүнчлэн “Оюуны Ундраа Групп” нь 2018 онд хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд дараах үйл ажиллагааг мөн хэрэгжүүлж байна:
- “Эко орчин-бидний ирээдүй” аяны хүрээнд Зайсан толгой орчмыг тохижуулж, аялал жуулчлалыг хѳгжүүлэх Засгийн газрын мѳрийн хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
- “Хүүхэд бидний баяслын ордон” арга хэмжээг 2018 оны 6-сарын 1-нээс 3-ны хооронд зохион байгуулж, 3000 гаруй хүүхдүүдийг баярлуулж, хүүхэд насны мартагдашгүй дурсамжийг үлдээв.