Монголын соёл урлаг, өв соёл, зан заншил, түүх дурсгал, оюуны бүтээлүүдийг гадна дотны аянчин жуулчдад сурталчилан таниулах, иргэд, залуус, хойч үедээ танин мэдэхүйн боловсрол олгох, ая тухтай орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгох зорилготой орчин үеийн хэв маяг, өнгө төрхийг тусгасан ногоон байгууламж бүхий дөрвөн блокоос бүрдэх “ЗАЙСАН ХИЙЛ” төслийг “Оюуны Ундраа Групп ХХК” –ийн хөрөнгө оруулалтаар амжилттай бүтээн байгуулж байна.
Тус цогцолбор нь Улаанбаатар хотын өмнөд хэсэгт орших гадна дотны зочид гийчид болон нийслэл хотын маань иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх дуртай соёл амралтын бүс “Зайсан Толгой”-д Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө, Бурхан багшийн сэрэг дүр болон бусад түүх соёлын дурсгалуудтай зохицолдон баригдаж байгаагаараа онцлог юм.