Forbes Mongolia Award
Монгол Улсын бизнесийн ертөнцөд тэргүүлж, амжилтаа бататгаж буй шилдэг компаниудаас шилдэгийг шалгаруулах зорилготой “Forbes Mongolia Awards 2019” ёслолын арга хэмжээнд Оюуны Ундраа Группийн Зайсан Хилл Цогцолбор “Амралтын Шилдэг Цогцолбор”-оор шалгарлаа.
“Оюуны Ундраа Групп нь хүүхэд залуучуудад үндэсний уламжлал, ёс заншилт, бахархалт түүхийн талаар сурталчилан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бололцоог олгох зорилгоор сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон концерт танхим, дэлхийн болон үндэсний шилдэг бренд бүтээгдэхүүний худалдаа, хүүхэд багачуудад зориулсан үйлчилгээний газрууд, 30 метр шилэн гүүр, дэлхийн шилдэг шинэлэг технологийг нэвтрүүлсэн энтертайнмент үйлчилгээг нэг дор цогцлоосон байгууламжийг бүтээн байгуулан, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.
Дашрамд дурдахад Оюуны Ундраа Группийн бүтээн байгуулалт Зайсан Хилл Цогцолбор нь Forbes Mongolia сэтгүүл, MGL International, Bloomberg TV хамтран зохион байгуулсан шилдэг барилга, бүтээн байгуулалтыг шалгаруулах “Mongolian Property Awards 2015” арга хэмжээнд “Ирээдүйн Төсөл”-өөр шалгарч байв.

7ГА газрын бохирдлыг цэвэрлэв
Түүнчлэн “Оюуны Ундраа Групп” нь 2018 онд хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд дараах үйл ажиллагааг мөн хэрэгжүүлж байна:
- “Эко орчин-бидний ирээдүй” аяны хүрээнд Зайсан толгой орчмыг тохижуулж, аялал жуулчлалыг хѳгжүүлэх Засгийн газрын мѳрийн хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
- “Хүүхэд бидний баяслын ордон” арга хэмжээг 2018 оны 6-сарын 1-нээс 3-ны хооронд зохион байгуулж, 3000 гаруй хүүхдүүдийг баярлуулж, хүүхэд насны мартагдашгүй дурсамжийг үлдээв.
үйл явдал
ЦАХИМ ТАЛБАЙГАА ИДЭВХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Бид барилгын салбарт цахим хувьсгалыг хийж өнгөрсөн хаврын “Barilga Expo- 2020” олон улсын үзэсгэлэнг онлайнаар хэлбэрээр амжилттай зохион байгуулсан билээ. Тиймээс энэхүү дэвшлийг цаашид ч үргэлжлүүлэн оролцогч компаниудынхаа сошиал маркетинг идэвхжүүлэх зорилгоор “БАРИЛГА, ОРОН СУУЦ – 2020” үзэсгэлэнг давхар ЦАХИМ ТАЛБАЙгаар дамжуулан төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломжийг олгож байна.
Тиймээс үзэсгэлэнд оролцогч та бүхэн цахим талбайгаараа дамжуулан илүү олон үзэгчдэд хүрч, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэхийн тулд дараах алхмуудыг гүйцэтгэсэн байх хэрэгтэй. Үүнд;
- Цахим талбайгаа чек лист дагуу “ОНЦ”засах
- Өөрийн вэбийн нүүр хэсэгт байгууллагынхаа танилцуулга мэдээллийг бүрэн гүйцэд, ойлгомжтой нийтлэх
- Мэдээ хэсэгт бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой контентийг бэлтгэн оруулах
- Бүтээгдэхүүн хэсэгтээ бараа бүтээгдэхүүний чанартай зураг, үнэ ханшийг оруулсан байх
- Байгууллагынхаа холбогдох утасны дугаар, мэйл хаяг, байршлыг үнэн зөв оруулах
- Тухайн бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөх менежрийн зураг, холбогдох дугаарыг тавих
Цахим талбайг хэрхэн засах талаарх загвар мэдээллийг эндээс авна уу.
- Үзэсгэлэнгийн үеэр шууд лайв бичлэг хийх
Үзэсгэлэнгийн өдрүүдэд “Мишээл экспо” төвд зассан талбай, танилцуулж байгаа төсөл хөтөлбөрөө танилцуулсан Live бичлэгийг бэлтгэн хүргэх хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ талаарх оновчтой мэдээллийг урьдчилан бэлдэж, хэрэглэгчдэдээ хүргээрэй.
Хэрэв шууд дамжуулалтаас илүү өөрсдийн шоурүүм, хийж бүтээсэн зүйлээ бодитоор харуулахыг хүсэж байгаа бол видеог урьдчилсан байдлаар бэлтгэн цацаж болох юм.
- Бараа бүтээгдэхүүний давуу талыг харуулсан видео, контент бэлдэх
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ тайлбарласан, түүнтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө бэлтгэн вэб буюу цахим талбайдаа оруулах нь хэрэглэгч илүү өргөн мэдээлэлтэй болж, танай цахим талбайд удаан зочлох болно. Жишээлбэл, интерьерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол “зочны өрөөгөө хэрхэн тохижуулах вэ” гэсэн зөвлөгөө мэдээллийг хүргэж болох юм.
- Үзэсгэлэнгийн үеэр холбоо барих бүх сүлжээг нээлттэй байлгах
Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгч танай орон сууц, үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахаар хандахад хэзээд хариулах хариуцсан ажилтныг томилох хэрэгтэй. Чатад хариулах, утсаар ярих, мэйл илгээх гэх мэт.
Нэмж хэлэхэд мэдээлэл өгч байгаа ажилтан нь компанийн талаарх мэдээллийг маш сайн мэддэг, үндсэн ажилтан байх шаардлагатай. Учир нь худалдан авагчдад бүрэн гүйцэд, ойлгомжтой мэдээлэл өгөх нь чухал. Тиймээс шинэ ажилтан болон цагийн ажилтнаас татгалзахыг санал болгож байна.
- Холбогдсон харилцагчдын мэдээллийг дата болгон хадгалан авч цаашдын үйл ажиллагаандаа ашиглах
Хэдийгээр худалдан авалт хийгээгүй ч танай цахим талбайг сонирхсон хэрэглэгчдийн мэдээллийг нэгтгэн авах нь та бүхний цаашдын ажилд туслах болно. Үзэсгэлэн дээр холбоо тогтоосон хэрэглэгчдийн 88% нь ирээдүйн харилцагч болдог гэсэн маркетингийн судалгаа бий.
- Үзэсгэлэнгийн үеэр хямдрал, урамшуулал зарлах
Цахим үзэсгэлэнгийн үзэгчдээ зориулан орон сууц, үйлчилгээ, бараа материалдаа тодорхой хэмжээний хямдрал, урамшуулал зарлаж, азтан шалгаруулах зэрэг нь өрсөлдөгч компаниудаас урьтаж, хэрэглэгчдийг татах болно. Энэ нь танай цахим талбайд зочлох хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх юм.
- Сургалт, семинар зохион байгуулах
Үзэсгэлэнгийн өдрүүдэд цахим үзэсгэлэнд оролцогч, үзэгчдэд зориулан сургалтыг зохион байгуулж, түүнийгээ лайв хэлбэрээр өөрсдийн пэйж болон цахим талбайдаа байршуулбал танай компанийн талаарх ойлголт, мэдээлэл тухайн хэрэглэгчдэд тод үлдэх болно.
- Цахим үзэсгэлэнд оролцох гэж буй талаараа өөрсдийн сошиал сувгуудаар давхар мэдээллэх
Та зөвхөн www.barilgaexpo.mn сайтаас үл хамааран “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа талаараа болон байгууллагынхаа талаарх мэдээллээ танайд хамааралтай бүхий л сувгуудаар давхар цацаж ажиллах нь илүү олон хүнд хүрэх боломжийг нээх юм. Тухайлбал, байгууллагын сайт, пэйж, ажилтнуудын хувийн facebook сувгуудаараа давхар шэйр хийж дамжуулаарай.
Эдгээр алхамуудыг та бүрэн гүйцэд гүйцэтгэснээр илүү олон хэрэгчдийн датаг үүсгэж, амжилттай, үр дүнтэй байх болно. Та бүхэн цахим талбайгаа идэвхжүүлсэнээр жирийн үеэс хэд дахин олон хэрэглэгчдэд хүрч, цахимд орчинд өөрсдийн орчинг бий болгохоос гадна цахим харилцаа, онлайн худалдааны томоохон туршлагатай болно гэдэгт итгэлтэй байна. “БАРИЛГА, ОРОН СУУЦ -2020” үзэсгэлэнд оролцож байгаа нийт ААН, байгууллагадаа амжилт хүсье!
Шилдгүүдийг шалгаруулав
“Барилга, орон сууц 2020” үзэсгэлэнгийн шилдгүүдийг шалгаруулна
Орчин үеийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриан дор “Барилга, орон сууц 2020” үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд 110 гаруй компаниуд оролцож байгаа бөгөөд оролцогч байгууллагуудаас дараах 6 номинациар шилдгүүдийг шалгаруулна.
-
- Шилдэг оролцогч
-
- Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч
-
- Шилдэг үйлдвэрлэгч
-
- Шилдэг ханган нийлүүлэгч
-
- Шилдэг дэвшилтэт технологи нэвтрүүлэгч
-
- Шилдэг шинэ орон сууц тус тус тодруулна
Шилдэгт нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгууллагууд компаний танилцуулга, хэрэгжүүлж буй төслийн танилцуулга, шилдэгт нэр дэвшиж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, брошур, шилдэгт нэр дэвших анкетыг бөглөж, 2020 оны наймдугаар сарын 22-ны 16 цагийн дотор зохион байгуулах комиссд өгсөн байх юм. Нэр дэвшигчийн анкетыг урьдчилсан байдлаар бүх компани руу мэйлээр явуулсан байгаа төдийгүй үзэсгэлэнгийн үеэр цаасан хэлбэрээр давхар тараах болно. Шилдгүүдийг наймдугаар сарын 23 – нд шалгаруулж, үзэсгэлэнгийн тайзан дээр шагналыг гардуулна.
